Mangar Tom Zurh

Mangar tom zurh

by Vandebo

on Mangar Tom Zurh (2018)

VANDEBO
Чамайг бодож өнгөрөөсөн

Хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ
Хариулт минь дөхсөн
Хүчин мөхөс үгс Aye
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ

Хажууд минь үлдэх үү?
Үлдээх үү? өөрийг чинь
Санаатай мэт өнгөрөх ү?
Бид бие биедээ өөриймсөг

Намайг харамлдаг үе байсан уу?
Чамайг хайрлдаг үе байгаа
Чамайг хамгийн чангаар тэвэрмээр үе бий дотор минь Aye


Жаргал дундаа өнгөрөөсөн
Амтыг нь өөрөөс чинь
Мэдрэхийг хүснэ
Бидэнд хүрэлцэнэ
Тэнгэрт цуг нисээч Aye


Намайг бүлээцүүлдэг байсан илчээ илүү өгөхийг хичээгээч
Миний сул тал
Миний дуртай
Хамгийн амттай дурлал

Чамайг бодож өнгөрөөсөн
Хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ
Хариулт минь дөхсөн
Хүчин мөхөс үгс Aye
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээ

EBO
Дүрсийг чи бодит болгоно
Дүнсийсэн намайг татаж
Үнсье гэж тэврээд
Үүлсийн дээгүүр дүүлэн ниснэ

Тэнэглэл бүрийг чинь тэвчээд хамт байхад бэлэн
Тэвчээр алдагдсан ч би тэгэсгээд өнгөрөхөд бэлэн
Үзэг цаас нийлүүлээд үзэсгэлэнт царайг чинь зурдаг
Үүл тэнгэрийн хоорондох зай чам руу очих бартаа мэт
Үй зайгүй байдаг чи минь энгэрт минь хоногшиж үлдээч
Үлдээч2x

Хариултыг чинь мэддэг хэрнээ асуусан хэвээрээ л байх уу?
Хайж байсан зүйлийнхээ хариуд эргэж биш чигээрээ л явах уу?
Зөв бурууг үл мэдэх чи бид хоёрын төсөөлөл
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй хөтлөлцөөд алхах төгсгөл мөн

Хажууд чинь Хангарьд шиг суугаад өвлийн жаврыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэнч эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө ардаа нуусан

Чамайг бодож өнгөрөөсөн
Хугацааны гүнд өөрөөс чинь
Асуухыг хүснэ
Хариулт минь дөхсөн
Хүчин мөхөс үгс Aye
Чамаас авдаг байсан мэдрэмжүүдээ буцааж өгөхийг хичээнээx2

Хариултыг чинь мэддэг хэрнээ асуусан хэвээрээ л байх уу?
Хайж байсан зүйлийнхээ хариуд эргэж биш чигээрээ л явах уу?
Зөв бурууг үл мэдэх чи бид хоёрын төсөөлөл
Зөв ч бай буруу ч бай ялгаагүй хөтлөлцөөд алхах төгсгөл мөн

Хажууд чинь Хангарьд шиг суугаад өвлийн жаврыг үргээе
Харж байгаа зүйл чинь үнэн хариултаа би чамд үлдээе
Үл тоосон харцаа шидэлсэнч эргээд шалдаа буусан
Үг хэлэлгүйгээр үнэн дүр төрхөө ардаа нуусан

Song Comments
On Mangar tom zurh by Vandebo

Must have JavaScript enabled to comment.